Энэ бодлого нь www.epcpro.mn вэб систем болон түүнийг нээж ажилладаг EPC Pro-ийн Android, iPhone аппад (цаашид «EPC Pro») хамаарна.
- Хариуцагч
- Цуглуулдаг мэдээлэл
- Ашиглах зорилго
- Хэнтэй хуваалцах
- Хадгалах хугацаа
- Аюулгүй байдал
- Таны эрх
- Бүртгэл устгах
- Насны хязгаар
- Өөрчлөлт
- Холбоо барих
1. Хариуцагч
EPC Pro үйлчилгээг Dorligjav (цаашид «бид») эрхлэн ажиллуулна. Нууцлалтай холбоотой асуулт, хүсэлтээ n0rf3ll@yahoo.com хаягаар илгээнэ үү.
EPC Pro нь компаниуд барилгын төслөө хамтран удирдах ажлын систем. Компанийн болон төслийн орон зайд оруулсан тайлан, баримт, багийн бүртгэл зэрэг мэдээллийг тухайн компани удирдаж, хэн харах эрхтэйг тодорхойлно. Бид энэ мэдээллийг компанийн өмнөөс хадгалж, боловсруулна. Компанийн дотоод мэдээллийн талаарх хүсэлтээ тухайн компанийн эзэмшигч, админд мөн хандаж болно.
2. Бидний цуглуулдаг мэдээлэл
2.1. Бүртгэлийн мэдээлэл
- Бүртгүүлэхдээ оруулсан нэр, овог, и-мэйл, утасны дугаар, регистрийн дугаар. Регистрийн дугаар нь нэг хүн давхар бүртгэл үүсгэхээс сэргийлнэ.
- Нууц үг болон сэргээх код-ыг зөвхөн нэг талын хэш хэлбэрээр хадгална; эх утгыг бид харах боломжгүй.
- Таны нэр, и-мэйл, утас нэгдсэн төслийн багийн бүртгэлд тухайн төслийн гишүүдэд харагдана. Регистрийн дугаарыг зөвхөн та болон EPC Pro-ийн системийн админ харна.
2.2. Компани, эрх
Компанийн нэр, байгууллагын регистр, компанийн профайл (утас, и-мэйл, вэбсайт, хаяг, тусгай зөвшөөрөл ба түүний файл), гишүүнчлэл, төслийн үүрэг, эрх, төсөлд нэгдэх хүсэлт ба урилга. Байгууллагын регистрээр нэрийг eBarimt-аас автоматаар татаж болно. Төслийн хариуцагч, удирдагч таныг бүртгэлтэй и-мэйл, утас эсвэл регистрийн дугаараар тань (бүтэн утгаар нь) хайж төсөлд урьж болно; хайлтад таны нэр болон хэсэгчлэн нууцалсан и-мэйл, утас харагдана. Та урилгыг өөрөө зөвшөөрсний дараа л төсөлд нэгдэнэ.
2.3. Төслийн мэдээлэл
Төсөл, түүний байршил (газрын зургийн цэг), WBS ба ажлын төлөвлөгөө, төсөв, гэрээ, нэхэмжлэх, суутгал, материал, хурал, чанарын шалгалт, өдрийн тайлан (ажлын явц, ажиллах хүч, цаг, машин механизм, цаг агаар), албан бичиг, бичиг баримт, багийн бүртгэл (ажилтны нэр, үүрэг, утас, и-мэйл, профайл зураг). Бүртгэл бүрийн өөрчлөлтийг хэн, хэзээ хийснийг аудитын түүхэнд хадгална.
2.4. Файл, зураг
Оруулсан файлыг өөрчлөхгүйгээр хадгална. Утсаар авсан зурагт төхөөрөмж байршил (GPS) зэрэг мета мэдээлэл шингээсэн байж болзошгүй тул хуваалцахыг хүсэхгүй бол оруулахаасаа өмнө арилгана уу. «Тамгатай зураг» функц зургийг таны төхөөрөмж дээр дахин боловсруулж, төсөл, ажлын нэр, огноо, цагийг зурган дээр шингээдэг; анхны EXIF/GPS мэдээллийг хадгалахгүй, байршил авахгүй.
Гарын үсэг: «Хувийн мэдээлэл» хэсэгт өөрөө оруулсан гарын үсгийн зургийг (цаасан дээр зурж авсан зургаас таны төхөөрөмж дээр дэвсгэргүй болгосон PNG) нууц үгээрээ баталгаажуулж хадгална. Энэ зураг таны бүртгэлд л харагдана. Та хүсэлтийг нууц үгээрээ баталгаажуулж гарын үсэг зурахад гарын үсгийн хуулбар, таны нэр, цаг тухайн баримтад хадгалагдаж, уг баримтыг харах эрхтэй хүмүүст харагдана. Өдрийн тайланг хяналтад илгээх, батлахад таны хадгалсан гарын үсгийн хуулбар тухайн тайланд автоматаар хадгалагдаж PDF-д нь орно. Албан бичигт нууц үгээрээ гарын үсэг зурахад бланк PDF-д нь орно. Гарын үсгээ хэзээ ч солих, устгах боломжтой. Өмнө зурсан баримт дээрх гарын үсэг хэвээр үлдэнэ.
2.5. Ирц ба байршил
Та «Ирсэн» гэж бүртгэх үед л таны зөвшөөрлөөр төхөөрөмжөөс нэг удаа байршил (өргөрөг, уртраг, нарийвчлал) авч, төслийн цэгээс 500 метрийн дотор байгааг шалгана. Байршил, төслийн цэг хүртэлх зай, нарийвчлал ирцийн бүртгэлд хадгалагдана. Бусад хэрэглэгчдэд координат биш, зөвхөн зай ба нарийвчлал харагдана. «Явсан» бүртгэлд болон бусад үед байршил авахгүй, тасралтгүй хянахгүй, арын горимд байршил ашиглахгүй. Ирцийг та өөрөө болон төслийн удирдлага, эрх бүхий ажилтан харна.
2.6. Чат, хурал, видео дуудлага
Чатын зурвас, хавсралт, уншсан төлөв хадгалагдана. Видео/дуут дуудлага болон онлайн хурлын дүрс, дуу нь бидний тусад нь ажиллуулдаг LiveKit медиа сервероор шууд дамжих бөгөөд бичлэг хийхгүй, хадгалахгүй. Дуудлагын өрөө, оролцогчийн мэдээлэл серверийн түр санах ойд л байна. Хурлын тов, оролцогч, тэмдэглэл төслийн бүртгэл болж хадгалагдана.
2.7. Мэдэгдэл (push)
Та мэдэгдлийг асаавал хөтчийн push бүртгэл (хаяг, шифрлэлтийн түлхүүр) хадгалагдана. Мэдэгдэл нь «Танд шинэ чатын зурвас ирлээ» гэх ерөнхий текст бөгөөд нэр, зурвасын агуулга, төслийн мэдээлэл агуулахгүй. Мэдэгдлийг унтраах эсвэл тухайн төхөөрөмжөөс гарахад бүртгэл устгагдана. Ирцийн цагийн сануулга («Та өнөөдөр ирцээ бүртгээгүй байна», «Явсан бүртгэлээ хийгээгүй») мөн ийм ерөнхий текстээр ирнэ. Сануулгыг байршлаар биш, таны ирцийн бүртгэлээр (сүүлийн 7 хоногт тухайн төсөлд ирц бүртгэсэн эсэх) тодорхойлно; илгээсэн цаг болон «Өнөөдөр ирэхгүй» сонгосон огноог 14 хоног хадгална.
2.8. Cookie ба хөтчийн санах ой
Нэвтрэлтэд нэг HttpOnly cookie (HTTPS дээр Secure, SameSite=Strict) ашиглана. Нэвтрэлт 7 хоног хүртэл хүчинтэй бөгөөд 30 минут идэвхгүй бол автоматаар дуусна. Хөтчийн санах ойд зөвхөн тохиргоо (чатын дуу, Гант графикийн масштаб) болон тасалдсан том файлын илгээлтийг үргэлжлүүлэх мэдээлэл хадгална. Зар сурталчилгаа, аналитик, гуравдагч талын хянах cookie ашиглахгүй.
2.9. Тусламж, санал хүсэлт
Тусламжийн маягтаар таны зөвшөөрлөөр илгээсэн нэр, и-мэйл, утас, компани, хүсэлтийн агуулга. Апп доторх санал хүсэлт (агуулга, сонгосон хавсралт, аль хуудаснаас илгээсэн).
2.10. Төлбөр
Компанийн үйлчилгээний нэхэмжлэх (компанийн нэр, регистр, хэрэглэгчийн тоо, дүн, хугацаа), QPay нэхэмжлэхийн дугаар ба төлөв, банкны шилжүүлгийн гүйлгээний утга. Банкны карт, интернэт банкны нэвтрэх мэдээллийг бид хүлээн авахгүй, хадгалахгүй.
2.11. Төхөөрөмжийн зөвшөөрөл ба техникийн мэдээлэл
Камер (зураг авах, видео дуудлага), микрофон (дуудлага), байршил (ирц), мэдэгдлийн зөвшөөрлийг зөвхөн тухайн функцийг ашиглах үед хүснэ. IP хаягийг нэвтрэх, бүртгүүлэх, нууц үг сэргээх оролдлогыг хязгаарлахад серверийн санах ойд богино хугацаанд ашиглах ба өгөгдлийн санд хадгалахгүй. Нууц үг сэргээх хүсэлтийн давтамжийг хязгаарлахад и-мэйлийн хэшийг 24 цаг хүртэл хадгална. Хостинг, сүлжээний үйлчилгээ үзүүлэгч техникийн бүртгэлдээ IP хаягийг түр бүртгэж болно.
3. Ашиглах зорилго ба үндэслэл
- Үйлчилгээ үзүүлэх: бүртгэл, нэвтрэлт, компани ба төслийн хамтын ажиллагаа, тайлан, баримт, чат, мэдэгдэл, төлбөр.
- Аюулгүй байдал: бүртгэлийг хамгаалах, эрхийн хяналт, хууран мэхлэлт ба буруу ашиглалтаас сэргийлэх, өөрчлөлтийн түүх хөтлөх.
- Таны зөвшөөрөл: ирцийн байршил, push мэдэгдэл, тусламжийн маягт. Зөвшөөрлөө төхөөрөмж, хөтчийн тохиргооноос хүссэн үедээ цуцалж болно.
- Хуулийн үүрэг: нэхэмжлэх, төлбөрийн бүртгэл зэрэг хуулиар хадгалах шаардлагатай мэдээлэл.
Бид хувийн мэдээллийг худалдахгүй, зар сурталчилгаанд ашиглахгүй, хувийн профайл гаргахгүй.
4. Хэнтэй хуваалцах вэ
- Таны компани, төслийн гишүүд — тухайн хүний үүрэг, эрхийн хүрээнд.
- EPC Pro-ийн системийн админ — дэмжлэг, аюулгүй байдал, төлбөрийн зорилгоор компани, төсөл, хэрэглэгчийн бүртгэлийг (регистр, утас орно) харах, төслийг зөвхөн уншиж харах боломжтой. Нууц үг, сэргээх код харагдахгүй.
- Үйлчилгээ үзүүлэгчид — зөвхөн доорх үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай хэмжээгээр:
- Сервер (VPS) түрээслэгч
- EPC Pro-ийн өгөгдлийн сан, файлыг хадгалах дэд бүтэц.
- Resend
- Нууц үг сэргээх и-мэйл илгээнэ: таны и-мэйл хаяг ба нэг удаагийн холбоос.
- Хөтчийн push үйлчилгээ
- Google, Mozilla, Apple, Microsoft: push бүртгэл ба ерөнхий мэдэгдэл.
- LiveKit медиа сервер
- Бидний ажиллуулдаг тусдаа сервер; дуудлага, онлайн хурлын дүрс, дууг дамжуулна, хадгалахгүй.
- QPay, банкууд
- Компанийн үйлчилгээний төлбөр.
- eBarimt
- Байгууллагын регистрээр компанийн нэрийг шалгах (зөвхөн байгууллагын регистр илгээнэ).
- Open-Meteo
- Тайлангийн цаг агаар: төслийн координат ба огноо (таны байршил биш).
- OpenStreetMap, Esri
- Газрын зургийн зураг таны хөтчөөс шууд татагдах тул тэд таны IP хаяг, үзэж буй газрын хэсгийг харна.
- Google Maps
- Зөвхөн та «Google Maps дээр нээх» холбоосыг дарахад шинэ цонхонд нээгдэнэ.
Хуульд заасан тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдээлэл гаргаж өгч болно. Зарим үйлчилгээ үзүүлэгч (Resend, push үйлчилгээ, газрын зургийн үйлчилгээ) мэдээллийг Монгол Улсаас гадна боловсруулж болно.
5. Хадгалах хугацаа
- Бүртгэл: та устгах хүртэл.
- Компани, төслийн бүртгэл: компани үйлчилгээ ашиглаж байх хугацаанд. Хогийн савд шилжүүлсэн компанийн бүртгэл, файл сэргээх боломжтойгоор хадгалагдана; бүрмөсөн устгуулах бол компанийн эзэмшигч бидэнд хандана.
- Нэвтрэлт: 7 хоног хүртэл, 30 минут идэвхгүй бол дуусна. Нууц үг сэргээх холбоос: 20 минут, нэг удаа.
- Push мэдэгдлийн дараалал: хүргэсний дараа, хамгийн ихдээ 1 хоногт устгана. Дуудлагын мэдээлэл: зөвхөн түр санах ойд.
- Тусламжийн хүсэлт: шийдвэрлэх, холбоо барихад шаардлагатай хугацаанд; устгуулах бол бидэнд хандана уу.
- Нөөц хуулбар: серверийн бүрэн нөөцийг гамшгаас сэргээх зорилгоор хадгална. 90 хоногоос хуучин нөөцийг автоматаар устгадаг; сэргээх боломжтой байлгахын тулд хамгийн сүүлийн 5 нөөцийг хугацаанаас үл хамааран үлдээнэ. Устгасан мэдээлэл тухайн нөөц устах хүртэл түүнд үлдэж болох ба нөөцийг зөвхөн сэргээхэд ашиглана.
6. Аюулгүй байдал
- HTTPS холболт; нууц үгийг давсалсан scrypt хэшээр хадгална; нэвтрэлтийн cookie нь JavaScript-ээс уншигдахгүй.
- 30 минут идэвхгүй бол автоматаар гарна; нууц үг солих, сэргээх үед бусад бүх нэвтрэлт цуцлагдана.
- Компани, төсөл, үүрэг бүрийн эрхийг сервер дээр шалгана. Файлууд нийтийн холбоосгүй бөгөөд татах бүрт эрх шалгана.
- Нэвтрэх, сэргээх оролдлогын давтамжийг хязгаарлана; сэргээх холбоосын токеныг хэшлэж, 20 минутад нэг удаа хэрэглэнэ.
- Өөрчлөлтийн аудитын түүх хөтөлнө; и-мэйл, төлбөрийн нууц тохиргоо зөвхөн серверийн хамгаалалттай файлд байна.
Аль ч систем бүрэн аюулгүй гэх баталгаагүй. Өгөгдлийн санг програмын түвшинд тусад нь шифрлэдэггүй, хамгаалалт нь серверийн хандалтын хяналтад тулгуурладаг; хоёр шатлалт баталгаажуулалт одоогоор байхгүй. Хүчтэй, давтагдашгүй нууц үг ашиглаж, бусдад бүү дамжуулаарай. Аюулгүй байдлын зөрчил гарвал хуулийн дагуу мэдэгдэнэ.
7. Таны эрх
- Танилцах: Тохиргоо → Миний бүртгэл → «Хувийн мэдээлэл». Компанийн мэдээллийн JSON нөөцийг эрх бүхий хэрэглэгч татаж авна.
- Засах: нэрээ Тохиргооноос засна; овог, утас, регистрийн засварыг бидэнд хүсэлтээр гаргана.
- Устгах: 8-р хэсэг.
- Зөвшөөрөл цуцлах: байршил, камер, микрофон, мэдэгдлийн зөвшөөрлийг төхөөрөмж, хөтчийн тохиргооноос цуцална.
- Гомдол гаргах: бидэнд, эсвэл Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагад.
Хүсэлтийг тань баталгаажуулахын тулд бүртгэлтэй и-мэйл хаягаасаа хандахыг хүсэж болно.
8. Бүртгэл устгах
Апп дотроос
- EPC Pro-д нэвтэрч Тохиргоо → Миний бүртгэл хэсгийг нээнэ.
- «Бүртгэл устгах» товчийг дарж, үр дагаврыг уншина.
- Одоогийн нууц үгээ оруулж, УСТГАХ гэж бичээд баталгаажуулна. Устгал шууд хийгдэх бөгөөд буцаах боломжгүй.
И-мэйлээр
Нэвтрэх боломжгүй бол бүртгэлтэй и-мэйл хаягаасаа n0rf3ll@yahoo.com руу «Бүртгэл устгах» гарчигтай хүсэлт илгээнэ үү. Таныг баталгаажуулсны дараа устгана.
Юу устах вэ
- Бүх төхөөрөмж дээрх нэвтрэлт, нууц үг сэргээх холбоос, push бүртгэл.
- Бүх компани, төслийн гишүүнчлэл, эрх, хүлээгдэж буй нэгдэх хүсэлт, таны мэдэгдлүүд, чатад хаасан хүмүүсийн жагсаалт.
- Нэр, овог, и-мэйл, утас, регистрийн дугаар, профайл зураг, гарын үсгийн зураг, ирцийн GPS координат. Таны нэр «Устгагдсан хэрэглэгч» болно. Тухайн и-мэйл, регистрээр дахин шинээр бүртгүүлж болох ч хуучин мэдээлэл сэргэхгүй.
Юу үлдэх вэ
Компанийн төсөлд оруулсан тайлан, баталгаа (гарын үсэг зурж баталсан хүсэлт дээрх гарын үсгийн хуулбар орно), баримт, файл, албан бичиг, чатын зурвас, ирцийн цаг, аудитын түүх нь тухайн компанийн бүртгэл тул устахгүй. Аудитын түүх, чат, баримтын тэмдэглэгээ, ирц, багийн бүртгэлд таны нэрийг «Устгагдсан хэрэглэгч» гэж харуулна. Харин баримтын агуулгад бичигдсэн нэр (жишээ нь тайлангийн бичсэн, бөглөсөн, баталсан хүний нэр, хурлын тэмдэглэл, албан бичгийн текст, хавсаргасан файл) тухайн компанийн баримт тул автоматаар өөрчлөгдөхгүй; засуулах бол компанийн удирдлагад эсвэл бидэнд хандана уу. Төлбөр, нэхэмжлэхийн бүртгэлийг хуулийн шаардлагын дагуу хадгална.
Нөхцөл
- Бусад гишүүнтэй компанийн эзэмшигч бол эхлээд эзэмшлийг шилжүүлэх эсвэл бусад гишүүдийг хасна.
- Компанийн цорын ганц гишүүн бол компани хогийн сав руу шилжинэ; бүртгэл нь хадгалагдана.
- EPC Pro-ийн цорын ганц системийн админ бүртгэлээ устгах боломжгүй.
- Компанийн туршилтын хугацаа дууссан эсвэл түгжигдсэн байсан ч бүртгэлээ устгаж болно.
9. Харилцааны дүрэм, гомдол
EPC Pro-ийн чат, тайлбар, файл зэрэг хэрэглэгчийн оруулсан агуулгад доромжлол, заналхийлэл, ялгаварлал, садар самуун, хүчирхийлэл болон хууль бус агуулгыг тэвчихгүй. Бүртгэл үүсгэснээр та энэ дүрмийг зөвшөөрнө.
- Мэдээлэх: зурвасын «⋯» → «Зохисгүй зурвас мэдээлэх». Мэдээлсэн хүний нэрийг бичсэн хүнд харуулахгүй.
- Хаах: зурвасын «⋯» эсвэл чатын гишүүдийн жагсаалтаас «Хаах». Хаасан хүний зурвас танд нуугдаж, хувийн чат хоёр талдаа хаагдана. «Чат → Хаасан хүмүүс»-ээс буцааж нээнэ.
- Шийдвэрлэх: EPC Pro мэдээллийг 24 цагийн дотор шалгаж, дүрэм зөрчсөн агуулгыг устгаж, бичсэн хүний чатад бичих эрхийг хаана. Гомдлын бүртгэл (мэдээлсэн зурвасын хуулбар, шийдвэр) хяналтын зорилгоор хадгалагдана.
10. Насны хязгаар
EPC Pro нь мэргэжлийн ажлын хэрэглээнд зориулагдсан бөгөөд 18 насанд хүрээгүй хүнд зориулаагүй. 18 нас хүрээгүй хүн бүртгүүлэхгүй. Ийм хүний мэдээлэл бүртгэгдсэн гэж үзвэл бидэнд мэдэгдэнэ үү, устгана.
11. Өөрчлөлт
Энэ бодлогыг шинэчлэх үед дээрх огноог өөрчилнө. Чухал өөрчлөлтийг хүчин төгөлдөр болохоос өмнө энэ хуудас болон EPC Pro-ийн нэвтрэх хуудсаар мэдэгдэнэ.
12. Холбоо барих
Dorligjav
И-мэйл: n0rf3ll@yahoo.com
Вэб: www.epcpro.mn