Хөтөч дээр шууд, бүртгэлгүй ашиглана. Тооцоо таны төхөөрөмж дээр хийгдэнэ.
Барилга, зам, дэд бүтэц, эрчим хүчний төслийн WBS, критик зам, өдрийн тайлан, ажилчдын ирц, зардал, чанар, баримт бичгийг нэг дор. Захиалагч, гүйцэтгэгч, хяналтын инженер нэг мэдээллээр ажиллана.
Төслийн мэдээлэл, багийн хамтын ажиллагаа — нэг дор.
Мэдээлэл EPC Pro-ийн хамгаалалттай серверт хадгалагдана. Нууцлалын бодлого

Барилга, блок бүр WBS-ийн үе шатаар зурагдана: бетон каркас доороосоо өсөж, фасад бүрэгдэж, дотор засал дууссан давхар гэрэлтэнэ.
Сарыг сонгоход өнгөрсөн сарын бодит байдал, ирэх сарын төлөвлөсөн давхар тасархай шугамаар харагдана.
Нийт хоногоос нийтээр амрах баярыг хасаж, бороо, цас, салхинд зогссон өдрийг өдрийн тайлангаас тоолно.
Компани бүрийн огноотой дугаар, автомат цаг агаар, хүн-цаг, WBS-ийн хийсэн хэмжээ. Захиалагч өөрт ирсэн тайланг хянаж батална.
Ажлын задаргаа, тоо хэмжээ, хугацааг Гантт графикаар харна. Төсвийн Excel эсвэл PDF-ээс импортлоно.
Бүртгэсэн хүн, гүйцэтгэх компани, хариуцагч инженер, хариу, хаах урсгал нэг дор.
Сүүлийн хувилбаруудад нэмэгдсэн боломжууд. Бүгд багцад багтсан.
Ажилчин талбай дээр ирээд утсаараа «Ирсэн», ажлаа дуусгаад «Явсан» дарна. Цагийг сервер өөрөө тэмдэглэж, байршлыг талбайн цэгээс 500 м дотор эсэхээр шалгана. Хүн-цаг ажилчин, компани, ажил үүргээр тэр дороо нэгтгэгдэж өдрийн тайланд орно.
Ажилчин бүрт сард 5,000₮. Ажилчин зөвхөн ирцээ бүртгүүлнэ. Төслийн бусад мэдээлэл түүнд харагдахгүй.
Төслийн төрлөөс хамаарч хэсэг, үе шат, ажлын сан, зураглал өөрчлөгдөнө.
Барилга, блок, давхар. Каркас, фасад, дотор засал давхраараа харагдана.
Замын хэсэг, пикет (км), өргөн, эгнээ. Шороо, суурь үе, хучилт.
Шугам сүлжээ, урт, диаметр, худаг, камер. Шуудуу, хоолой, туршилт.
Цахилгаан шугам, хүчдэл, тулгуур, дэд станц. Утас татах, тохируулга.
Өөрт ирсэн өдрийн тайланг хянаж батална, гүйцэтгэл, хугацааг бодитоор харна.
Төслүүд, баг, WBS, зардал, гэрээ, туслан гүйцэтгэгчдийг нэг дор удирдана.
Өдрийн тайлан, ирц, тамгатай зургаа утаснаасаа шууд илгээнэ.
Тайланг бүтнээр нь хянаж, RFI, NCR, чанарын шалгалтыг удирдана.
Утасны хөтөч дээр суулгалтгүй ажиллана. Талбайн инженер өдрийн тайлан, ирц, тамгатай зургаа газар дээрээс нь илгээж, удирдлага виртуал барилгыг хаанаас ч харна.
И-мэйл, утас, регистрээр бүртгүүлнэ.
«Өөрийн компани үүсгэх» сонголтоор 14 хоногийн туршилт эхэлнэ.
Удирдлагад үүргээр нь эрх онооно. Ажилчид утсаараа ирцээ бүртгүүлнэ.
Бүх модулийг үүргийнхээ дагуу ашиглана. Компанийн эзэмшигч, төслийн удирдлага, инженер, нярав, нягтлан энд хамаарна.
Зөвхөн ирц бүртгүүлнэ: утсаараа «Ирсэн», «Явсан» дарна. Хүн-цаг нь удирдлагад автоматаар харагдана.
Нэхэмжлэх үүсгэх үеийн бүртгэлтэй гишүүдээр тооцно. Эзэмшигч болон аль нэг төсөлд удирдлагын үүрэгтэй хүн удирдлагад, бүх төсөлдөө зөвхөн «Ажилчин» хүн ажилчинд тооцогдоно. QPay эсвэл банкны шилжүүлгээр төлнө.
Үгүй. Компани бүр 14 хоног үнэгүй туршина, бүх модуль нээлттэй.
Удирдлагын гишүүн бүрт сард 50,000₮, зөвхөн ирцээ бүртгүүлдэг ажилчин бүрт сард 5,000₮. Нэхэмжлэх үүсгэх үеийн бүртгэлтэй гишүүдээр тооцно, эзэмшигч удирдлагад орно. QPay эсвэл банкны шилжүүлгээр төлнө.
Хүнийг төсөлд бүртгэхдээ эхлээд «Удирдлага» эсвэл «Ажилчин» гэж сонгоно. Удирдлага үүргийнхээ дагуу модулиудыг ашиглана. Ажилчин зөвхөн утсаараа ирцээ бүртгүүлнэ. Төслийн тайлан, зардал, баримт түүнд харагдахгүй.
Ирсэн, явсан цагийг сервер өөрөө тэмдэглэнэ. Мартсан эсвэл буруу бүртгэлийг зөвхөн төслийн удирдагч шалтгааныг нь бичиж засна. Засвар бүр хэн, хэзээ, юуг өөрчилснөөрөө түүхэнд үлдэнэ.
Камерыг интернэтэд нээх шаардлагагүй. Талбайн сүлжээнд байгаа жижиг компьютер (жишээ нь Raspberry Pi) камерын зургийг EPC Pro руу илгээнэ. Төслийн удирдагч Тохиргоо → Талбайн камер хэсгээс холбоно.
Болно. Төсөл бүрт төслийн хариуцагч, удирдагч, инженер, хяналтын инженер, нярав зэрэг үүргээр эрх онооно. Туслан гүйцэтгэгчийн ажилчдыг «Ажилчин» гэж бүртгэж ирцийг нь хөтөлнө.
Тийм. Утасны хөтөч дээр суулгалтгүй ажиллана; талбайгаас шууд тайлан, зураг илгээнэ.
Нийтээр тэмдэглэх баярын тухай хуулийн 9 баярыг тооцно. Цагаан сар, Их дүйчин, Чингис хааны өдрийг жил бүрийн билгийн тооллоор оруулдаг.
Зөвхөн таны компанийн болон төслийн эрхтэй хүмүүс. Хэн юуг харахыг сервер шалгана; захиалагч зөвхөн өөрт хамаарах хэсгийг харна.
14 хоног үнэгүй. Бүх модуль нээлттэй.