Арматурын жагсаалтаа поз, маталтын загвартай нь оруулахад 12 м эсвэл өөр урттай арматураас хамгийн бага хаягдалтай тайралтыг гаргана. Голч бүрээр хэдэн ширхэг захиалах, хэдэн кг болохыг харуулна.
Тооцоо таны төхөөрөмж дээр хийгдэнэ. Оруулсан хэмжээ хаашаа ч илгээгдэхгүй.
Хорогдол = хаягдал ÷ нийт арматурын урт. Хамгийн бага, батлагдсан гэдэг нь олсон шийдийн арматурын тоо онолын доод хязгаартай тэнцсэн, өөрөөр хэлбэл үүнээс бага хаягдалтай тайралт байхгүй гэсэн үг.
Тооцоо таны төхөөрөмж дээр хийгдэнэ, өгөгдөл хаашаа ч илгээгдэхгүй. Арга: Gilmore–Gomory-ийн багана үүсгэх шугаман програмчлал, бүхэл тоон салаалсан хайлт. Жин: ГОСТ 5781 / MNS-ийн 1 м-ийн жин.
Маталтын загвар, тайрах уртын томьёо, матах хамгийн бага голч, дэгээний нэмэгдэл: «Цутгамал төмөр бетон бүтээцийн хийц хэсэглэлийн цомог» Г1.220.1-1Г (Барилгын хөгжлийн төв, 2021), 2.11, 2.16, 2.24, 2.25-р хүснэгт.
Онолын доод хязгаартай тэнцвэл «батлагдсан» гэж харуулна: үүнээс цөөн арматураар тайрах боломжгүй.
Г1.220.1-1Г цомгийн загвар кодоор тайрах уртыг нугалаасны хасалт, дэгээний нэмэгдэлтэй нь бодно.
Голч бүрийн захиалах ширхэг, нийт урт, жинг ГОСТ 5781 / MNS-ийн 1 м-ийн жингээр тооцно.
Захиалгын жагсаалт, тайралт, маталтын хүснэгтийг Excel болон PDF-ээр татаж, талбай руу илгээнэ.
Тооцоо таны төхөөрөмж дээр хийгдэнэ. Сүүлд оруулсан хүснэгт энэ хөтөч дээр хадгалагдана.
WBS, өдрийн тайлан, зардал, чанар, баримт бичиг нэг дор. 14 хоног үнэгүй туршина.